Манай эмнэлэг

"MBG" нь гэмтэл согогийн нарийн мэргэжлийн эмнэлэг бөгөөд үйл ажиллагааны цар хүрээгээр "Гэмтэл согог судлалын үндэсний төв"-ийн дараа орох хүчин чадалтай анхны хувийн эмнэлэг юм.

"Гэмтэл согог судлалын үндэсний төв"-ийн ачааллыг бууруулах, гэмтэл согогийн шалтгаанаар гадны улс орон руу явж буй урсгалыг эх орондоо үлдээх, дэлхийн стандартыг нутагшуулах зорилгоор ажиллаж эхлээд 4 жилийн хугацаа өнгөрчээ.

Энэ хугацаанд сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж, эмчилгээний арга технологийг нэвтрүүлж, эмч, сувилагч мэргэжилтнүүдээ БНСУ-д бэлтгэн, мэргэжил дээшлүүлэж, харилцан туршлага солилцон, өдгөө дэлхийн жишиг, стандарттай хөл нийлүүлэх эрхэм зорилгоо биелүүлсээр байна. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 3000 нарийн мэргэжлийн мэс засал хийж, амбулаторийн 30 гаруй мянган хүн хүлээн авч, үйлчилгээ үзүүлжээ.

Манай эмнэлэг гэмтэл согог, мэс засал, нөхөн сэргээх физик эмчилгээ, онош зүй, нүүр амны мэс засал, лабораторийн болон дотрын гэсэн зургаан үндсэн тасагт үйл ажиллагаагаа системтэй, нарийн төлөвлөгөөн дор эмчилгээ, үйлчилгээгээ үйлчлүүлэгч бүрт хүргэж байна.

Нийгмийн хариуцлагаа бид үргэлж ухамсарлан, үйл ажиллагаагаа энэ чиглэлд хандуулан ажиллаж байна. Тодорхой хугацааны давтамжтайгаар эмзэг бүлгийн болон хөдөө орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж, эмчилгээ үйлчилгээ үзүүлж ирсэн нь бидний нэгэн үүрэг хариуцлага гэж үздэг. Тухайлбал, хөдөө орон нутгаас ирж буй үйлчлүүлэгчиддээ эмчийн үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэж байна. Мөн эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан олон арван спортын тамирчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллаж байна. Тамирчдын хувьд бэртэл гэмтэл гэдэг хамгийн том өрсөлдөгч байдаг. Тиймээс бидний хамтын ажиллагаа тамирчдын амжилтад чухал нөлөөтэй.

Дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээг бид дотоодын зах зээл, иргэдийн амьдралын өртөгт нийцсэн төлбөрөөр санал болгож байна. Та гэтмэл согогийн чиглэлээр гадны аль нэг улс орон руу зорихоор шийдсэн бол эхлээд манай эмнэлэгт хандаарай.

ЭРҮҮЛ ГЭР БҮЛ МОНГОЛЫН БАЯЛАГ.

Мэдээ мэдээлэл

  • Эрүүл Мэнд - Эрхэм Баян нэвтрүүлэг

    Эрүүл Мэнд - Эрхэм Баян нэвтрүүлэг

    UBS ТВ - ийн Эрүүл Мэнд - Эрхэм Баян нэвтрүүлэгт MBG гэмтэл согогийн эмнэлэг оролцлооНэвтрүүлэгийг бүрэн эхээр нь үзэхий
  • Хөдөлгөөн засал эмчилгээний тухай

    Хөдөлгөөн засал эмчилгээний тухай

    Хөдөлгөөн засал эмчилгээний тухай Хөдөлгөөн засалч Н.ЭнхдэмбэрэлСэргээн засах эмчилгээний дэлгэрэнгүй зөвлөгөөг ЭНД ДАРЖ
  • Буйлны үрэвслийн талаар

    Буйлны үрэвслийн талаар

    Буйлны үрэвслийн талаар шүдний тасаг ГУНГАА ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ эмнэлгийн эмч Б.АзбилэгДэлгэрэнгүй зөвлөгөөг ЭНД ДАРЖ үзнэ
Гишүүн байгууллага

Мэдээлэл

  • Энхтайваны өргөн чөлөө - 86
  • 7577 2828
  • mbgmed.mongolia@gmail.com
  • Авто зогсоолтой
  • Картаар үйлчилдэг
  • Эмийн сантай
  • WiFi-тай
  • Дуудлагын үйлчилгээтэй
  • Даатгалаар үйлчилдэг
  • Угтах үйлчилгээтэй
  • Лабораторитой
  • Эмчилгээний тасаг
  • Хүлээлгийн танхим

Санал сэтгэгдэлээ бичнэ үү

Санал хүсэлт бичих
Нээлттэй

Цагийн хуваарь

  • Даваа гариг00:00 - 24:00
  • Мягмар гариг00:00 - 24:00
  • Лхагва гариг00:00 - 24:00
  • Пүрэв гариг00:00 - 24:00
  • Баасан гариг00:00 - 24:00
  • Бямба гариг00:00 - 24:00
  • Ням гариг00:00 - 24:00

Бидэнтэй нэгдээрэй